Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ажлын дөрвөн өдөртэй болох нь архидалт нэмэгдүүлнэ гэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 56 секунд

Ажлын дөрвөн өдөртэй болох нь архидалтыг нэмэгдүүлнэ хэмээн Оросын шинжлэх ухааны академийн академич, Төрийн Думын Боловсрол, шинжлэх ухааны хорооны тэргүүн дэд дарга Геннадий Онищенко үзэж байна. “Ажлын дөрвөн өдөртэй болох нь нэг талаас хор хөнөөлтэй. Ингэх нь архидан согтуурах үйл явцыг огцом нэмэгдүүлнэ” хэмээн цохон тэмдэглэжээ.

Женев хотод 2019 оны зургаадугаар сард болж байсан Олон улсын хөдөлмөрийн бага хурлын үеэр ажлын өдрүүдийг дөрөв болгож багасгах тухай санаачилгыг тухайн үедээ ОХУ-ын Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Дмитрий Медведев дэмжиж байжээ. Хөдөлмөрийн хөлсний хэмжээг хэвээр нь хадгалан авч үлдээд зогсохгүй бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой гэдгийг тэрбээр онцолжээ.

Т.Мөнхсайхан: ХӨСҮТ-ийн орны нөөцийг 450 болгож нэмнэ
Т.Мөнхсайхан: ХӨСҮТ-ийн орны нөөцийг 450 болгож нэмнэ
 
Э.Бат-Амгалан: Засгийн газар 12 сарын 10-ны дотор төсвөө УИХ-д өргөн барихаар болж байна
Э.Бат-Амгалан: Засгийн газар 12 сарын 10-ны дотор төсвөө УИХ-д өргөн барихаар болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.