Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Мөнхсайхан: ХӨСҮТ-ийн орны нөөцийг 450 болгож нэмнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Монгол Улсын Ерөнхий сайдыг Эрүүл мэндийн яаманд ажиллах үед сайд Т.Мөнхсайхан КОВИД-19 цар тахлын халдварыг дотооддоо алдахгүй байх, алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авч, хохирол багатай даван туулах чиглэлээр хийж байгаа ажлаа товч танилцуулав.

ХӨСҮТ-ийн орны нөөцийг 450 болгон нэмж, Биоаюулгүй байдлын гуравдугаар зэрэглэлийн лабораторийг 12 дугаар сар гэхэд ашиглалтад оруулах бөгөөд Сэлэнгэ, Замын-Үүд, Дорнод аймгийн лабораторийг өргөтгөх юм байна. Мөн ХУД-т байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн тасаг, есөн дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг 1000 орчим нэр төрлийн 11500 гаруй тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслээр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллах нөхцөл бүрдүүлнэ. Цар тахлын халдварын тархалтыг удаашруулах, хязгаарлах, яаралтай тусламж, үйлчилгээний бэлэн байдлын чадавх болон хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд:

  • Иргэдийг өвдсөний дараа бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, өвчнийг хүндрэхээс нь өмнө эрт илрүүлж эмчилдэг байх
  • Бүх шатны эмнэлэг, эмийн сан, эрүүл мэндийн салбар, иргэнийг холбосон цахим сүлжээ бий болгох
  • Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгох
  • Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бий болгох

Эмнэлгүүдийг хагас бие даасан байдалд үе шаттай шилжүүлэх зэргийг 2020 оноос хийж эхэлжээ.

“PACS” системийн төслийг 1.8 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байна
“PACS” системийн төслийг 1.8 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байна
 
“Утаанаас үүдэлтэй зүрх, судасны өвчлөл тогтмол нэмэгдэж, НАС БАРАЛТЫН тэргүүлэх шалтгаан болж байна“
“Утаанаас үүдэлтэй зүрх, судасны өвчлөл тогтмол нэмэгдэж, НАС БАРАЛТЫН тэргүүлэх шалтгаан болж байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.