Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮН НАМ: Сонгуулийн хуулийг дахин өөрчлөх хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль өчигдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болж, дүнгээ танилцуулсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ХҮН намаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр тус намын дарга Т.Доржханд,

"Өнөөдөр Монгол Улсын парламентад таван улс төрийн хүчин орж ирлээ. Энэ нь цаашид улам илүү үржээд явах болов уу гэсэн хүлээлттэй байна.

Мөн яг одоогийн байдлаар МАН, АН, ХҮН намууд л тойргоос гишүүдтэй болж чадаж байна. Шинээр орж ирсэн Үндэсний эвсэл, ИЗНН нь тойргоос биш жагсаалтаар УИХ-д дөрөв, дөрвөн суудалтай болж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, тойргийн тогтолцоогоор асар их мөнгөний сонгууль болдог. Энэ цаашаа 20-р зууны социалист хэв маягийг цааш нь үргэлжлүүлэх гээд байна. Тиймээс одоо бид нар Сонгуулийн хуулийг дахин өөрчлөх хэрэгтэй байна. Аль болох пропорциональ элементийг оруулах хэрэгтэй юм байна. Тэгж байж залуучуудын дуу хоолойг парламентад оруулж ирэх шаардлагатай байна гэдгийг бүгд харлаа, ойлголоо.

Тэгэхээр УИХ-д суудал авч байгаа улс төрийн хүчнүүдээс гуйж байна. Бүгдээрээ илүү Монгол Улс ялдаг тогтолцоо руу явах хэрэгтэй байна. Сонгуулийн өмнө асуудлаа ярьдаг, ялсан нам нь өөрсдөдөө тохируулж дүрмээ тогтдог энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй байна. Харин сонгууль дууссаны дараа үүнийгээ ярьдаг байх нь зүйтэй юм байна. Ямар ч байсан өмнөх парламентаас илүү үр дүн гарлаа" гэлээ.

Т.Доржханд: ХҮН нам 8 суудлаа 80 суудал мэт парламентыг сонирхолтой болгож, бусад улс төрийн намуудаа манлайлж ажиллана
Т.Доржханд: ХҮН нам 8 суудлаа 80 суудал мэт парламентыг сонирхолтой болгож, бусад улс төрийн намуудаа манлайлж ажиллана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.