2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна. 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 340 мянга орчим иргэн саналаа өгөөд байгаагаас Улаанбаатар хотод 162 мянга нь байна. Үүнийг дүүргээр нь ангилвал:
-Баянзүрх дүүрэгт 40 мянга
-Сонгинохайрхан дүүрэгт 32 мянга
-Баянгол дүүрэгт 24 мянга 500
-Хан-Уул дүүрэгт 26 мянга
-Сүхбаатар дүүрэгт 14 мянга 500
-Чингэлтэй дүүрэгт 14 мянган иргэн саналаа өгөөд байгаа талаар СЕХ-ны явцын мэдээлэлд дурджээ.