Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ: Интернэтийн сүлжээгүй хэсгийн хороодод старлинк төхөөрөмж байршуулсан

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системийн өгөгдөл дамжуулах туршилтын ажлыг өнөөдөр (2024.10.07) улс орон даяар нэгэн зэрэг нээлттэй зохион байгууллаа.

Энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд 2230 санал авах байранд 2824 санал тоолох төхөөрөмжөөр сонгогчийн саналыг авахаар бэлтгэл хангасан байна. Сонгогчийн тооноос шалтгаалан 1500-аас дээш сонгогчтой хэсгийн хороодод тус бүр хоёр ширхэг санал тоолох төхөөрөмж байрлуулжээ. Түүнчлэн интернэтийн сүлжээгүй хэсгийн хороодод старлинк төхөөрөмж байршуулсан.

Сонгуулийн өгөгдөл дамжуулах туршилт нь санал тоолох төхөөрөмж санал авах байранд эвдрэл гэмтэлгүй, зөв хүргэгдсэн эсэх, сонгуулийн санал хураалтын өдөр дүн мэдээ дамжуулах сүлжээ хэвийн ажиллаж байгаа эсэхийг нээлттэй шалгах зорилготой юм. Сонгуулийн өгөгдөл дамжуулах туршилтыг хэвлэл мэдээлэл, олон нийт, ажиглагчдын өмнө ил тод, нээлттэй зохион байгуулж, туршилтын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулж, туршуулав.

Сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 11-ний 07:00-20:00 цагт явагдах тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг Сонгуулийн ерөнхий хорооноос уриаллаа.

ТОДРУУЛГА: Согтуугаар хүний биед халдсан Улсын арслан Э.Оюунболдын хэргийг ЭРҮҮГИЙН ШИНЖГҮЙ гэж үзэн прокуророос хаажээ
ТОДРУУЛГА: Согтуугаар хүний биед халдсан Улсын арслан Э.Оюунболдын хэргийг ЭРҮҮГИЙН ШИНЖГҮЙ гэж үзэн прокуророос хаажээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.