Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Машинтай хүмүүс дрон нисгэн зураг аваад байна гэх гомдолд шалгалтын ажиллагааг зогсоожээ

Огноо
Унших
1 минут 3 секунд

Цагдаагийн байгууллагаас сонгуультай холбоотой дуудлага мэдээлэлд шалгалтын ажиллагааг зогсоосон талаар мэдэгдсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын мэдээлснээр Дорноговь аймгийн цагдаагийн газарт өчигдөр 20:00 цагт МАН-ын дэмжигч иргэн О-гоос “Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах МАН-ын хорооны байрны гадна талд машинтай үл таних хүмүүс дрон нисгэн зураг аваад байна, шалгаж өгнө үү” гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Дуудлагын дагуу мэдээллийг шалгахад тээврийн хэрэгсэлд байсан иргэдээс УИХ-ын сонгуулийн долдоодугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Л.Мөнхбаясгалангийн медиа багт ажиллаж байгаа хүмүүс байна гэж тайлбарласан. Тухайн үед нэр дэвшигч Л.Мөнхбаясгалан ирж, өөрийн сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл болохыг мэдэгдсэн тул шалгалтын ажиллагааг зогсоосон байна.

Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.