Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +18...+20 градус дулаан байна.

Өнөөдөр зах, худалдааны төвүүд АЖИЛЛАХГҮЙ
Өнөөдөр зах, худалдааны төвүүд АЖИЛЛАХГҮЙ
 
МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдаж, хамтарсан ЗГ болон УИХ-ын даргын томилгоог хэлэлцэхээр болжээ
МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдаж, хамтарсан ЗГ болон УИХ-ын даргын томилгоог хэлэлцэхээр болжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц