СЕХ: Сонгогч та 1800-2800 сонгогчдын лавлахаас мэдээлэл авах боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 07.00 цагт эхэллээ. Санал авах ажиллагаа 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Тэгвэл СЕХ-оос дараах мэдээллийг өглөө.

Сонгогч та санал өгөх байрныхаа хаяг, байршлыг,

https://m-election.mn/main/cG9zdDo2NTAx холбоосоор харах боломжтойгоос гадна https://election.burtgel.gov.mn/ цахим холбоосоор иргэний бүртгэлийн дугаараа оруулан харах боломжтой. Мөн 1800-2800 сонгогчдын лавлах /энгийн утасны тарифаар/-аас мэдээлэл авах боломжтой.

Санал авах байранд сонгогч танд 2 хэсэгтэй саналын хуудас өгнө.

  • Нам, эвслийн нэртэй саналын хуудаст та зөвхөн 1 нам, эвслийн өмнө зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.
  • Харин нэр дэвшигчийн нэртэй саналын хуудас та мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэж будаж саналаа тэмдэглэнэ.
  • Илүү эсхүл дутуу тэмдэглэвэл таны санал хүчингүй болно.
  • Саналын нууцлалаа хадгалахын тулд Та хавтас ашиглаарай.

Сонгуулийн үеэр 13 аймгийн 68 томоохон гол мөрөн дээр 421 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ
Сонгуулийн үеэр 13 аймгийн 68 томоохон гол мөрөн дээр 421 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ
 
МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдаж, хамтарсан ЗГ болон УИХ-ын даргын томилгоог хэлэлцэхээр болжээ
МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдаж, хамтарсан ЗГ болон УИХ-ын даргын томилгоог хэлэлцэхээр болжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц