Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар:
-Наадмын 12 мянган ширхэг тасалбарыг долдугаар сарын 1-нд Enaadam.mn сайтаар борлуулна. Үнийн хувьд өнгөрсөн жилийн үнээр буюу 80, 100, 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Баяр наадмыг зохоин байгуулах комиссоос энэ жил шинээр УИХ-д сонгогдох гишүүд, УИХ-ын гишүүд тэдгээрийн гэр бүл наадмын тасалбарыг иргэдэд зарах үнэ буюу 80, 100, 150 мянган төгрөгөөр зарна. Өөрөөр хэлбэл, энэ удаа наадмын нээлт, хаалтыг үнэ төлбөргүй үзэх хүмүүс нь зөвхөн гаднаас уригдан ирсэн өндөр түвшний зочид байна. Баяр наадмыг үзэх бүх хүн адилхан төлбөрөө төлөх зарчим үйлчилж байна.