Цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр, ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр, "Сонгуулийн хэсгийн санал авах байрны хамгаалалтад нийт 2198 алба хаагч ажиллаж байна. Хэсгийн хороодод санал авах машин, саналын хуудсууд хүргэгдсэн байгаа. Үүнийг 24 цагаар хамгаалж байгаа. Замын хөдөлгөөн зохицуулалтад 1215 алба хаагч ажиллаж байгаа. Шуурхай удирдлагын болон бэлэн байдалд 5669 алба хаагч, гэмт хэрэг зөрчлийг шалгах, сонгуулийн ажиллагааны аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2897 алба хаагч ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагын нийт бүрэлдэхүүн буюу 12 мянган албан хаагч сонгуулийн үеийн хамгаалалт зохицуулалтыг хийж ажиллаж байна" гэлээ.
ЦЕГ: Хэсгийн хороодод санал авах машин, саналын хуудсууд хүргэгдсэн. 2198 алба хаагч 24 цагаар хамгаалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.