Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд худал мэдээлсэн иргэн, хуулийн этгээдийг ТОРГОНО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

Цагдаагийн ерөнхий газраас 2024 оны УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой гомдол мэдээлэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр Зөрчлийн тухай хуулийн 17.1-т Сонгуулийн хуулийг зөрчих зүйл заалттай холбоотой дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. Үүнд,

Нэгдүгээрт: Хүн хуулийн этгээд Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлсэн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд гуйвуулсан мэдэгдэл хийсэн бол хүнийг 10 мянган төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн санкцтай.

Хоёрт: Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага нь сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлэх ёстой. Үүргээ биелүүлээгүй хуулийн этгээдийг 20 мянган төгрөгөөр торгоно.

Гуравт: Зөрчлийн тухай хуулийн 18.2-т буюу Зөвшөөрснөөс бусад хугацаанд Сонгуулийн сурталчилгаа хийсэн иргэнийг 20 мянган төгрөг, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Дөрөвт: Сонгуулийн хууль зөрчих зөрчлийн 30.1-т Сонгогч нь санал авах байрнаас саналын хуудсыг авч гарсан, тэмдэглэсэн саналын хуудсын зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан,

  • Саналын хуудсыг зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн,
  • Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн эсвэл өгөхгүй байхаар мөнгө эд зүйл шаардсан бол хүнийг 10 мянган нэгжтэй тэнцэх мөнгөөр торгох хуулийн заалттай.

ШУУД: Ардчилсан нам цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийж байна
ШУУД: Ардчилсан нам цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийж байна
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.