Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАРГААШ: Улаанбаатарт 25 хэм дулаан, бага зэргийн бороотой

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 15 секунд

2024 оны 06-р сарын 25-ны 20 цагаас 06-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

“Үндэсний эвсэл“-ийн сонгуулийн штабт нэгжлэг хийсэн асуудлаар ЦЕГ мэдээлэл хийнэ
“Үндэсний эвсэл“-ийн сонгуулийн штабт нэгжлэг хийсэн асуудлаар ЦЕГ мэдээлэл хийнэ
 
Хамтран амьдрагчаа онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд 23 жилийн хорих ял оноожээ
Хамтран амьдрагчаа онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд 23 жилийн хорих ял оноожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.