УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
---------------------
Тэрбээр:
-Нэг сарын хугацаанд ордог хур тунадас буюу бороо зөвхөн 24 цагийн дотор орж байна. Өнгөрсөн зун долдугаар сарын эхээр болсон их хэмжээний үерийн үеэр Туул гол 311 см хүрч, үерийн аюултай хэмжээнд хүрсэн. Гэтэл зургаадугаар сарын 21-нд орсон борооны улмаас Туул гол 342 см буюу энгийн байх ёстой хэмжээнээс 82 см давж үерлэсэн. Өнгөрсөн жилийнхээс 30 гаруй см давж үерлэсэн гэсэн үг. Өчигдөр Төв аймгийн Алтанбулаг суманд үер буусан. Өнөөдөр, маргаашдаа Төв аймгийн Лүн сумаар бороотой.
Туул гол өнөөдөр өглөөний хэмжилтээр өмнөх өдрөөс 10 см-ээр буурсан хэдий ч 267 см буюу үерийн аюултай түвшинг давж үерлэсэн хэвээр байна. Зургаадугаар сарын 17-нд Завхан аймгийн Улиастай суманд нэг цаг үргэлжилсэн аадар борооны улмаас уруйн үер бууж 70 гаруй өрхийн 300 орчим иргэн үерт өртсөн.
Өчигдөр орой Төв аймгийн Алтанбулаг суманд айлууд усанд боогдсон, Булган аймганд орон нутгийн чанартай гүүр нурсан. Үерийн улмаас цахилгаан дамжуулах шон гэмтсэн. Үүнийг сэргээн засахаар ажиллаж байна.