Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увс аймгийн 346 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.19/ Увс аймагт ажиллах үеэрээ тус аймаг дахь Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төвийн ажилтай танилцлаа.

Тус төв нь энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр үүсгэн байгуулагдаж, оюуны олон талт чадвартай иргэдийг бэлтгэн, насан туршийн чанартай боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төв нь нэг ээлжиндээ 1216 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд одоогоор 23 төрлийн дугуйлан хичээллэж байна. Тухайлбал, ой тогтоолт, түргэн бодолт, шатар, даам, компьютер, англи, орос хэл, уран зураг, уран баримал, сонгодог бүжиг, монгол бүжиг, цэнгээнт бүжиг, акробат, дуу, төгөлдөр хуур, хийл, морин хуур, гитар, үкүлэлэ хөгжим, аман хуур, бокс, таэквондо зэрэг олон төрлийн сургалтад хамрагдах боломжтой байна.

Туул голын эрэг дагуу гүйлт, дугуйн зам ашиглалтад оржээ
Туул голын эрэг дагуу гүйлт, дугуйн зам ашиглалтад оржээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.