
Суудлын автомашинууд мөргөлдөж, хоёр иргэн нас баржээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 20-ны өдрийн 07:05 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн “Honda Insight” загварын суудлын автомашин, иргэн Б-ийн “Toyota Crown” загварын суудлын автомашинууд мөргөлдөж иргэн Ж /58 настай, эрэгтэй/, зорчигч иргэн С /42 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллаж цогцсыг гарган Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.