Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Улаанбаатар хотын гаргаж буй бондын 10 тэрбум төгрөгийг үерийн эрсдлийг бууруулахад зарцуулна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 16 секунд

Улаанбаатар хот гадаад зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж байгаа. Тэгвэл өнөөдөр /2024.06.20/ нээлтийн үйл ажиллагаа, цан цохих ёслол боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Эрчим хүчний салбарт 300 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн өвөл эрчим хүчний маш хүнд нөхцөл байдалтай байсан. Өнөөдөр оргил ачааллын үед 1638 мегабаттын хэрэглээ үүсэж байна. Үүнийг эрчим хүчний хэрэглээг хязгаарлах замаар давж гарсан. Цаашдаа эдийн засгаа эрчимжүүлье гэвэл энэ хязгаарлах бодлогыг бүрэн халах. Эрчим хүчний үүсвэрүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн метро барьж байгуулах төсөл хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бэлэн болгох ажлыг хамтатган шийднэ. Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулах төслийг Сэлбэ, Баянхошуу, Толгойт, Шар хад төвүүдээр эхлүүлж байгаа. Энэ жилийн хүрээнд 20 мянган айлын орон сууцыг барих ажлыг төлөвлөсөн. Тухайлбал, Сэлбэ төвд 160 га газрыг чөлөөлж авахаар 1000 гаруй айл өрхтэй зөвшилцөж эхлээд байна.

Хоёрдугаарт, Улаанбаатар хот 1250 гаруй км замтай болсон. Эргээд зам засварт төлбөр хүрэлцэхгүй, зам ашиглалтын хугацаа дуусаж байна. Засаж сайжруулах зам олон байна. Тиймээс 150 тэрбум төгрөгийн бонд босгож ажиллана. Ингэснээр нийслэлийн авто замын 80 хувийг энэ жилдээ багтааж засварлах бүрэн итгэлтэй байна.

Үлдсэн 50 тэрбумын 40-ийг нь цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахад ашиглана. Үүнд наймдугаар сарын 20-оос Улсын Комисс ажиллахаар болоод байна. Харин 10 тэрбумыг үерийн эрсдлийг бууруулахад зарцуулна. Үерийн томоохон 17 байршилд далан, суваг шуудуу татах ажилд зарцуулна” гэж мэдэгдлээ.

Б.МӨНХЗАЯА

Х.Нямбаатар: Шүүхээс “Aqua Garden” хотхоны урд талын 2 блокийг нурааж болно гэдэг шийдвэр гарвал бид нураахад бэлэн байна
Х.Нямбаатар: Шүүхээс “Aqua Garden” хотхоны урд талын 2 блокийг нурааж болно гэдэг шийдвэр гарвал бид нураахад бэлэн байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.