Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод 2024-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, “Улаанбаатар хотын бонд босгох талаар болон нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, нийслэлийн замыг сайжруулах, явган хүний болон дугуйн замын сүлжээг нэмэгдүүлэх, инженер, техникийн чиглэлийн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байна” хэмээлээ.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай Улаанбаатар хотын бондыг санхүүжүүлэх төсөл болон цаашдын олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой ба цаашид ч үргэлжлүүлэн үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сонсголонгийн гүүрийн нэг урсгалыг хааж, засварын ажил хийнэ
Сонсголонгийн гүүрийн нэг урсгалыг хааж, засварын ажил хийнэ
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа