Тэгвэл АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзонг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. АТҮТ-ийн ажилчидыг үгсэн хуйвалдан “Есөншижир” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн 9 сая төгрөгийн торгуультай 31 ширхэг тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс худал мэдээлэл оруулан хасаж, уг компаниас 2,1 сая төгрөгийг авсан. Нэг арлын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд 3 өөр номертой гэрчилгээг гаргаж , худал мэдээлэл бүртгэлийн систем оруулах зэрэг хэрэгт холбогдуулан гэр, ажлын байранд нэгжлэг хийн баривчилсан юм. Түүнчлэн дөрөв, гурван ижил тоотой, эсвэл 00... эхэлсэн улсын дугаарыг улсын бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгслийн арлын дугаарт шивж хадгалан 300 мянгаас хоёр сая төгрөг хүртэл төгрөгийн хахууль авч зардаг, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгож давуу байдал бий болгодог, ашиглалтаас гарсан, татвар торгуулиа төлөөгүй автомашинуудыг авлига авч бүртгэлээс хасдаг, шинээр өөр дугаар олгодог гэх зэрэг үйлдэл ч шалгалтын явцад илэрч буй ажээ.
АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзонг АТГ шалгаж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.