Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТҮҮНИЙ ТУХАЙ: Гоёлын даашинзаа дүрэмт хувцсаар сольсон ДАЙЧИН БҮСГҮЙ Д.Уянга

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Гоёлын даашинзаа дүрэмтээр сольж, цагдаагийн албанд 15 жил зүтгэсэн Даржаагийн Уянга гэх ахлах дэслэгч бүсгүйг UBN сайт онцолж байна. Цагтаа "ГОЁЛ" наадмын тайзнаа алхаж, топ модель болох зорилго тээж явсан охин аавынхаа мэргэжлийг өвлөн, мөрдэстэй бүсгүйчүүдийн эгнээнд нэгджээ.

Монгол Улсын шигшээ багт дуудагдаж явсан волейболлын спортын мэргэжлийн тамирчин, дөрвөн охинтой алдарт эх, 240 км цагийн хурдтай, 260 кг жинтэй цагдаа мотоцикл хөлөглөж, төрийн дээд түвшний айлчлалын хамгаалалтад гардаг таван эмэгтэй алба хаагчийн нэг гээд Д.Уянгааг тодорхойлох олон тодотгол бий.

Эрчүүдийн гэх тодотголтой албанд 15 жил зүтгэхдээ ар гэр, ажил алба, амбицаа алийг нь ч орхилгүй хослуулан авч явсан хүчирхэг бүсгүйчүүдийн төлөөлөл болсон дайчин бүсгүйн түүхээр хамтдаа аялцгаая.

Модны цагаан хөвөн шатаасантай холбоотой гал түймрийн 12 дуудлага бүртгэгджээ
Модны цагаан хөвөн шатаасантай холбоотой гал түймрийн 12 дуудлага бүртгэгджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц