Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Модны цагаан хөвөн шатаасантай холбоотой гал түймрийн 12 дуудлага бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Нийслэлийн хэмжээнд өчигдрийн 20:00 цагийн байдлаар гал түймрийн 16 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 12 нь модны цагаан хөвөн шатааж гал түймэр гарсан дуудлага эзэлж байна.

Улиас модны цагаан буюу унгирал нь хөвөн мэт сэвсгэр учир маш өндөр шатамхай шинж чанартай бөгөөд гал авалцах үед хурдтай тархан дэлгэрдэг. Хүмүүс санамсар болгоомжгүй модны хөвөн шатаасан, эсвэл тамхиа унтраалгүй хаяснаас хөвөнд авалцан, гал түймэр гарах эрсдэл өндөр байна.

Иймд иргэн та модны хөвөн шатаахгүй байх, хүүхэд багачууддаа шатааж болохгүйг сануулах, унгарилыг услан норгох, ил задгай гал гаргахгүй байх, асаасан чүдэнз, татсан тамхиа бүрэн унтраахыг анхааруулж байна.

Монгол гэрийн экспорт 3.7 дахин нэмэгджээ
Монгол гэрийн экспорт 3.7 дахин нэмэгджээ
 
33 км урттай, 6 эгнээтэй Туулын хурдны замын гэрээ байгуулах ажлыг 4-р сард эхлүүлэхээр ажиллаж байна
33 км урттай, 6 эгнээтэй Туулын хурдны замын гэрээ байгуулах ажлыг 4-р сард эхлүүлэхээр ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.