М.Бадарчийн Улсын арслан цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг өнөөдөр гарсан. Улмаар М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгохоор болсон. Үүнтэй холбоотойгоор, ирэх даваа гарагт 10.00 цагт өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгох ёслолын арга хэмжээ Төрийн ордоны "Хүндэтгэлийн өргөө"-нд болох юм байна.
- Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН
- Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож УЛСЫН ХАРЦАГА
- Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож УЛСЫН ЗААН
- Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож УЛСЫН АРСЛАН цол хүртээж Улсын аварга Оргихын Хангайд “ҮЛЭМЖ БАДРАХ” чимэг олгох юм.