2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 1336 нэр дэвшигч өрсөлдөж буй. Эдгээр нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд ил болсон. Тэгвэл УИХ-ын сонгуульд "Үнэн ба Зөв" намаас нэр дэвшигч А.Отгонбаатарын хөрөнгө орлоготой танилцъя. Тэрбээр өөрийн орлогоо 125 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн орлого нь 300 сая төгрөг. Тэрбээр 554 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, 30 сая төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй. Мөн 149 сая төгрөгийн үнэлгээ бүхий малтай. 180 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
ХОМ: А.Отгонбаатар 554 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 149 сая төгрөгийн малтай
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.