Гол мөрний усны түвшинг ЦУОШГ-ын дарга Г.Оюунжаргал танилцуулав. Түүний мэдээлснээр өнөөдрийн байдлаар Хангайн нуруунаас эх авсан голууд харьцангуй үерийн түвшинээс бага байгаа аж.
Хэнтий нуруунаас эх авдаг Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинд 5-10 см даван үерлэжээ. Номхон Далай, Хэнтий нуруу орчмоос усжих голууд харьцангуй олон жилийн дундаж орчимд байгаа аж.
Мөн Хурх, Эг, Балжийн гол өнгөрсөн оны мөн үеийнхээс 15-70 см-ээр ахиу түвшинд байгаа аж. Түүнчлэн Буянт, Дэлүүн, Алтай, Булган, Үенч Харуулд олон жилийн дундаас усны түвшин 10-15 см нэмэгдсэн байна.
Мөн Хангайн нуруунаас эхтэй Хожуул, Тээл, Байдраг голуудад усны түвшин 15-40 см хүртэл нэмэгджээ. Тиймээс энэ сав газруудад зусаж буй хүмүүс анхаарал болгоомжтой байхыг онцгой анхааруулав.