2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 1336 нэр дэвшигч өрсөлдөж буй. Эдгээр нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг өчигдөр олон нийтэд ил болсон. Тэгвэл УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшигч "Шарк" Ч.Анарын ХОМ-тэй танилцъя.
Тэрбээр өөрийн орлогоо 421 сая төгрөг хэмээн мэдүүлсэн. Мөн тэрбээр 1.6 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэлтэй. Мөн 160 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй аж. Мөн 922 сая төгрөгийн авлагатай.