2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд 1336 нэр дэвшигч өрсөлдөж буй. Эдгээр нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг өчигдөр олон нийтэд ил болсон. Тэгвэл УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшигч "Шарк" Д.Энхтүвшингийн ХОМ-тэй танилцъя.
Тэрбээр өөрийн орлогоо 344 сая төгрөг хэмээн мэдүүлсэн бол гэр бүлийн орлого нь 530 сая төгрөг аж. Мөн 472 сая төгрөгийн хадгаламжтай аж. Тэрбээр 270 сая төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэлтэй. Мөн 7.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй аж.