Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОМ: АН-ын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл 3.7 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 1.2 тэрбумын зээл, 1 тэрбум төгрөгийн ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

Өчигдөр /2025.08.31/ Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, намын шинэ даргаараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгосон билээ. Улмаар үдээс хойш Их хурлаараа хэлэлцэн батламжилсан юм. Тэгвэл тус намын шинэ даргаар сонгогдоод буй О.Цогтгэрэлийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.

-Өөрийн орлого - 87.6 сая төгрөг

-Гэр бүлийн орлого - 87.9 сая төгрөг

-Хөрөнгө борлуулсны орлого - 275.9 сая төгрөг

-Үл хөдлөх хөрөнгө - 3 тэрбум 729 сая 800 мянган төгрөг /Нийтийн орон сууц-2, Үйлчилгээний барилга-1/

-Автомашин - 893 сая төгрөг /Lexus 600-1, Mercedes Benz S400CDI-1, Toyota, Crown-1/

-Үнэт эдлэл - 1 тэрбум төгрөг

-Хадгаламж - дотоодын банканд 84.9 сая төгрөг

-Авлага - 500 сая төгрөг

-Зээл - 1 тэрбум 298 сая 762 мянган төгрөг

-Хуулийн этгээдэд оруулсан хөрөнгө оруулалт, хувьцаа /"Тэсо" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК/ байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар БАТЛАМЖИЛЛАА
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар БАТЛАМЖИЛЛАА
 
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.