Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ: Албан үүрэгтээ хайнга хандсан гэмт хэргийг ямар төрлийн гэмт хэрэгт хамааруулах талаар УДШ-д хандаж тайлбар гаргуулна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 28 секунд

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнөөдөр (2024.06.13) боллоо. Хуралдаанаар Нямтайширын Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх эсхүл Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах асуудлыг хэлэлцэв.

Улмаар Монгол Улсын Үндсэн хууль Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Үндэсний эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд эвслийн жагсаалтын 1 дүгээрт нэр дэвшүүлсэн Нямтайширын Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ.

Хэдийгээр Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний сонгогдох эрх болон шүүхийн шийдвэрийг хангах зорилгоор нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн ч шүүхийн энэхүү шийдвэр нь цаашид Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйл буюу сонгогддог, томилогддог нийтийн албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэмт хэрэг нь албан тушаалын гэмт хэрэгт тооцогдохгүй бол ямар төрлийн гэмт хэрэгт хамааруулан ойлгох талаар хууль хэрэглээний хувьд нэг мөр ойлголттой болгох шаардлагад үндэслэн Улсын дээд шүүхэд тайлбар гаргуулах хүсэлт хүргүүлэхээр тогтов.

СЕХ: Ч.Хүрэлбаатар, Ч.Номин нар мөнгө тараасан, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх гомдол ирснийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
СЕХ: Ч.Хүрэлбаатар, Ч.Номин нар мөнгө тараасан, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх гомдол ирснийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд