Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Импортын бараа, бүтээгдэхүүний худалдан авалт валютын нөөцөд дарамт болох эрсдэл үүсэв

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 53 секунд

Энэ оны нэгдүгээр улиралд эдийн засаг 7.8 хувийн өсөлттэй гарч, гадаад валютын нөөц анх удаа 5 тэрбум ам.доллар давсан. Гэвч импортын бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж байгаа нь валютын нөөцөд дарамт болох эрсдлийг дагуулж байгааг Банкны салбарын нэгдүгээр улирлын гүйцэтгэлд тодотгожээ.

Валютын нөөц гэдгийг энгийнээр тайлбарлавал: эдийн засаг, санхүүгийн зах зээл дээр үүсэж болох аливаа эрсдэл, савлагааг зөөлрүүлэх нэг арга хэрэгсэл болдог. Тиймээс улс орон бүр валютын нөөцөө зохистой түвшинд хадгалах зайлшгүй шаардлага бий.

Монголбанкны гадаад валютын нөөцийг харвал 5,1 тэрбум ам.доллар байгаа юм.

Тэгвэл Төв банкны тухай хуулийн 5 болон 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг.Хуульд зааснаар Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрдэнэ:

  • Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
  • Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
  • Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
  • Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
  • Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив.

​​​​​​​ИМПОРТ ӨСӨХӨД СУУДЛЫН БОЛОН АЧААНЫ АВТОМАШИНЫ ХУДАЛДАН АВАЛТ НӨЛӨӨЛЖЭЭ

Үндэсний статистикийн хорооны мэдээллийг харвал, импортын худалдан авалт энэ оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 766.1 сая ам.доллараар өссөн байна. Үүнд,

  • Автомашин 139,8 сая ам.доллар,
  • Дизелийн түлш 113,4 сая амндоллар,
  • Ачааны автомашин 65.5 сая ам.доллар,
  • Автобензин 59.4 сая ам.доллар
  • Бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 45.4 сая ам.долллараар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Импортод гол жин дарж буй автомашины худалдан авалтыг харвал гаалийн байгууллагын мэдээллээр он гарснаас хойш суудлын автомашины импорт өнгөрсөн оныхоос 93.3 хувиар өсөж 52392 автомашин худалдан авчээ. Мөн 12484 ачааны автомашин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 44.3 хувиар өссөн үзүүлэлт болов.

"m moHroлblH rAAЛb BAPИЙH M3A33 ИmnoPT /2024.1.1-2024.6.10/ 公ー利 स्कमर ABTOMAWИH ΤΟO WИpX3r 2023 OHbl ΜΘH YE3C CyyAЛblH 52,392W A4AAHbl 93.3% BCCΘH 12,484W 44.3% BCCeH 1800- 1800-1281 WWW.CUSTOMS.GOV.MN" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх шүүхийн шийдвэрийг СЕХ хэлэлцэж байна
Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх шүүхийн шийдвэрийг СЕХ хэлэлцэж байна
 
Б.Энхбаяр: Энэ хориг 2019 онд хийсэн ҮХНӨ хэрхэн зөв амилах вэ гэдэг жишиг болох гээд байна
Б.Энхбаяр: Энэ хориг 2019 онд хийсэн ҮХНӨ хэрхэн зөв амилах вэ гэдэг жишиг болох гээд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.