Мэргэжлийн сүмо бөхийн намрын буюу Аки башё Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд өчигдөр тав дахь өдрийн барилдаан боллоо.
Маэгаширагийн нэгдүгээр эрэмбэлэгдсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Сэкиваке Дайэйшог ёрикири мэхээр давснаар гурван даваа, хоёр унаатай болсон бол Кирибаяама Б.Лхагвасүрэн, Такарафүжид ёрикири мэхээр ялагдав.
Ичиножёо А.Ичинноров ёрикири мэхээр Кейсэйг давснаар Монгол сүмочдоос хамгийн олон буюу дөрвөн даваатай болсон байна.