Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээврийнхэн нэг цагт 35800 төгрөгийн татаас улсаас авдаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Нийтийн тээврээр зорчиж буй иргэдэд тав тухтай, хүртээмжтэй үйлчлэхэд анхаарахыг ШӨХТГ-аас онцолжээ.

Тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагын багтай өнөөдөр уулзах үеэр нийтийн тээврийн салбарт тулгамдаж байгаа дараах зүйлийг судалж, шийдвэрлэх чиглэл өгөв. Үүнд:

  • Нийтийн тээврийнхэн нэг цагт 35800 төгрөгийн татаас улсаас авдаг. Энэ нь автобусны жолооч нар рейсээ хиихэд чухал хангалт болдог ч нийтийн тээврээр үйлчлүүлэгчид тав тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарал хандуулах шалтгаан болж чадахгүй байна.
  • Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн идэвхитэй 100 орчим чиглэл байдаг гэсэн нийслэлээс гаргасан мэдээлэл байдаг ч өнгөрсөн 4 жил орчмын судалгаагаар 400 орчим идэвхитэй чиглэл байгааг уулзалтад оролцсон “Улаанбаатар смарт карт” компанийн ерөнхий захирал Шин Дун Ү ярилаа.
  • Мөн автобусны буудлуудын хоорондын зай хол, харилцан адилгүй байна.

Тийм учраас хүртээмжгүй, тав тух муутай нийтийн тээврээр иргэд үйлчлүүлэх бус хувийн унаагаа чухалчилдаг. Энэ нь эргээд замын ачаалал нэмэгдэх шалтгаан болсоор байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.   

“Сэтгэлзүйг дэмжих” цахим сургалтыг зохион байгуулж байна
“Сэтгэлзүйг дэмжих” цахим сургалтыг зохион байгуулж байна
 
“П.Батчулуунтайгаа уулзахад “БИ БҮХ БИЕ, АМЬ АМЬДРАЛАА ЗОРИУЛЧИХААД, ИНГЭЭД СУУЖ БАЙНА“ гээд уйлж байсан“
“П.Батчулуунтайгаа уулзахад “БИ БҮХ БИЕ, АМЬ АМЬДРАЛАА ЗОРИУЛЧИХААД, ИНГЭЭД СУУЖ БАЙНА“ гээд уйлж байсан“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.