Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтны үнэ унахад Хятадын төв банк нөлөөлжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 5 секунд

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Өнгөрсөн сард алт худалдаж авах дундаж үнэ 260.999.41 төгрөг байсан бол энэ сард 251,593.00 төгрөг болж 9406 төгрөгөөр буурчээ.

Сүүлийн өдрүүдэд алтны фьючерс хэлцлийн үнэ 0.25%-иар буурч 2320.9 ам.долларт хүрээд байна. Алтны үнэ өнгөрсөн сард нэг унци нь 2450 ам.долларт хүрч рекорд эвдсэн бүх цаг үеийн дээд үнээсээ ийнхүү буураад байгаа юм.

Шалтгаан нь, Хятадын төв банк алт худалдан авалтаа зогсоосны дараа үнэт металлын үнэ саарч эхэлсэн болохыг ING-ийн шинжээчид тэмдэглэжээ. Хэдий тус банкны алтны нөөц 18 сар дараалан өссөн ч алтны үнэ түүхэн дээд үеийн түвшинд хүрч байгаагаас шалтгаалан худалдан авалт нь удааширсан юм.

Х.Нямбаатар: “Ядарсан хөгшчүүл” ч хогоо зам дээр хаях ёсгүй
Х.Нямбаатар: “Ядарсан хөгшчүүл” ч хогоо зам дээр хаях ёсгүй
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.