Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр өглөө өөрийн цахим хуудсандаа, Зөвхөн өөрсдийнхөө хашаанд л цэвэрхэн байхад болно гэдэг ухамсаргүй араншин Улаанбаатарыг хогонд даруулж байгаа талаар нийтэлсэн байна. Тодруулбал, тэрбээр ""Ядарсан хөгшчүүл” ч хогоо зам дээр хаях ёсгүй. Өглөө зуслангийн зам дагуу алхлаа. Явган зам дээр шуудайтай хогоо үлдээж байгаа хүмүүстэй таарч, шаардлага тавьсан хэдий ч тусыг эс олов. Зөвхөн өөрсдийнхөө хашаанд л цэвэрхэн байхад болно гэдэг ухамсаргүй араншин Улаанбаатарыг хогонд даруулж байна. Зориулалтын цэгт хогоо үлдээж, хуваарьт өдрөө хогоо ачуулж байх соёлд нийтээрээ суралцъя" гэжээ.