Урин дулаан цаг ирж, гадаа дулаарснаар иргэд, ихэвчлэн өсвөр насны хүүхэд, залуус унадаг дугуй, түрээсийн скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцож, явган хүний замаар зорчих нь элбэг болсон.
Мөн эдгээрийн дотор 16 нас хүрээгүй хүн мопед унаж, замын хөдөлгөөнд оролцох тохиолдлууд ихсэж, зам тээврийн ослын аюулд өртөх эрсдэл дагуулж буй холбоотойгоор Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Өөрийн нас, өндөр, чадварт тохирсон скүүтер, скейтборд, унадаг дугуй унах
- Дуулга өмсөх
- Тохой, өвдөг, хамгаалалтын хэрэгсэлтэй байх
- Унадаг дугуй, скүүтер, скейтборд унасан үедээ чихэвч, гар утас хэрэглэхгүй
- Тод өнгийн болон, цацруулагчтай хувцас өмсөх
- Замын хөдөлгөөний дүрэм, журмыг мөрддөг байх
- Зүүн эргэх, баруун тийш эргэх, зогсох гарын дохиог сургах
- Замын дохио, тэмдгийг ойлгож ажиглаж байгаа эсэхийг шалгах
Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.