Төгрөгтэй харьцах ам.долларын ханш тогтвортой байна. Монголбанкнаас зарласан валютын ханшийн мэдээллээр 3381 төгрөгтэй тэнцэж буй. Найман шарга худалдааны төвд өчигдрийн ханшаар 3380 төгрөгөөр авч 3388 төгрөгөөр зарж байгаа юм. Гэхдээ ханшийн өөрчлөлтийг харвал дөрөвдүгээр сараас хойш алгуур нэмэгдсэн болохыг харж болно. Дөрөвдүгээр сарын 1-ны байдлаар ам.доллар 3376 төгрөгтэй тэнцэж суларч байв. Харин төв банкны зарласан ханшаар юань 466 төгрөгтэй тэнцэж байгаа бол найман шарга худалдааны төвд
Өнөөдрийн байдлаар ханш тогтвортой байгаа ч ирэх намраас чангарах магадлалтай гэдгийг эдийн засагчид таамаглаж буй.
Эдийн засагч Б.Лакшми Сонгуулийн дараа төгрөгийн ханшийн сулрал, валютын ханшийн чангарлыг авч үзвэл 8-10 хувь чангардаг үзэгдэл байдаг.
Энэ жилийн хувьд наад зах нь 10 хувь чангарахаар харагдаж байна. Эхний шок наймдугаар сарын сүүл, ес, аравдугаар сараас эдийн засагт мэдрэгдэнэ.
Үүнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмсэн нь нөлөөлөхөөр байна” гэж байлаа.
Валютын ханш, зээлиийн хүү, инфляци зэрэг нь эдийн засгийн суурь хүчин зүйлийг дагадаг, үндсэндээ бол халууны шилтэй зүйрлэж болох юм.