Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 ойг тохиолдуулан баримтат кино хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 28 секунд

Зургийн тайлбар: Шадар сайд Я.Содбаатар ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизовын хамт

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. 2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиох юм. Түүхэн ойг тохиолдуулан “Монгол, Оросын санаачилга-2021” арга хэмжээг хамтран зохион байгуулах, тэр үеэр бизнес форум, үзэсгэлэн худалдаа зэрэг цуврал арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн тул Элчин сайдыг бүх талаар дэмжиж ажиллахыг хүслээ.

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, 100 жилийн ойг хамтран тэмдэглэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд жилийн турш улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтарсан арга хэмжээ зохиохоор төлөвлөөд байна. Тухайлбал харилцааны түүхийн тухай ном хэвлүүлэх, харилцан айлчлал хийх, “Монгол-Оросын санаачилга-2021”, “Найрамдлын галт тэрэг” цуврал арга хэмжээ, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино бүтээх юм.

1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Монгол, Оросын хоорондох найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Орос Улсын Засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг” байгуулснаар дипломат харилцаа тогтоосон гэж үздэг. Монгол Улсад мал аж ахуй, газар тариалан, үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, хотжилтыг хөгжүүлэх, дэлхийн II дайныг даван туулах, олон улсын тавцанд гарах, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд ЗСБНХУ чухал үүрэг гүйцэтгэсэн. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Монголсовцветмет” нэгдэл, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулж, зам, тээвэр, эрчим хүч зэрэг салбарт томоохон бүтээн байгуулалт өрнүүлсэн юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

"Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.