Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Гантөмөр: Орон сууцны 80 гаруй хувь нь дулаанд холбогдсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 27 секунд

Өнөөдөр /2020.09.17/ Дулааны байгууламж, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон "Тавантолгой түлш" компанийн төлөөллүүд Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээллээ.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр:

Улаанбаатар хотын нөөцийн махны асуудал жил бүр яригддаг. 2018-2019 оны хооронд хотод 4 мянган тонн мах үлдэж, махны хомсдолд орж байсан. Өнгөрсөн уил бид 12 мянган тонн мах бэлтгэн 400 гаруй жижглэнгийн болон сүлжээ дэлгүүрүүдээр тараасан. Тухайн үед иргэдийн зүгээр нөөцийн зүгээс нөөцийн махны талаар ямар нэг гомдол санал гараагүй.  

Энэ жил засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод 20 мянган тонн мах бэлтгэл ажлыг Хүн хөдөө аж ахуйн яамд үүрэг өгсөн. Энэ дагуу бид наймдугаар сарын 1-нээс эхлэн ажилдаа орсон. Яам, арилжааны банкууд санхүүжилтийн гэрээ хийдэг. Түүнчлэн нөөцийн маханд оролцоно гэсэн сонгон шалгаруулалтанд тэнцсан 20 гаруй аж ахуйн нэгж болон урьдчилсан байдлаар 22 шахам тонн мах бэлтгэе гэсэн хүсэлтээ арилжааны банкуудад хүсэлтээ өгсөн. Эдгээр банкууд шалгаж үзээд хэр хэмжээний зээл олгохоо мэдэгдэх байгаа. Иймд эртхэн зээл өгвөл аж ахуйн нэгжүүд хөдөө орон нутгаас түргэхэн махаа бэлтгэж нөөцлөх ажилдаа орох юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн:

Энэ жил төвлөрсөн дулаан хангамжинд ачааллаар 25400 тонн нүүрсийг дөрвөн эх үүсвэрээс хангаж ажиллах бэлтгэл хангагдсан. Зуны засвар үйлчилгээ болон  шугам сүлжээний ажил бүрэн хангагдсан байна. Есдүгээр сарын 15-наас эхлээд зарим орон сууцнуудыг төвлөрсөн станцтай холбох ажлыг хийж байна. Энэ жил нийтдээ 11200 орчим барилга байгууламжыг шугам дулаанаар хангаж ажиллана. Өнөөдрийн байдлаар 10 гаруй байршил дээр 20 гаруй орон сууц дулаан засварын ажлаа дуусгаагүй байна. Зарим нв энэ долоо хоногтоо багтааж дуусгана гэсэн хариуг өгсөн байна.

Агаарын бохирдолтой холбоотой мэдээлэл өгөхөд, 2016 оноос эхлээд Яармагийн дэнж орчим болон Хилчин хорооллын зуухыг төвлөрсөн дулаанд халбан амжилттай залгасан. Өнөөдрийн байдлаар 303 халаатын зуухыг төвлөрсөн дулаан хамгамжинд холбож, 434 барилга обьектыг мөн холбосон. Баянхошуу орчимд шинээр хоёр станц баригдаж дуусна. Станцын засварын ажил дууссан байгаа.

Бид өвөлжилтийн бэлтгэл ажлын явцаа нийт гурван удаа засгийн газарт танилцуулсан. 2016-2017 оны өвөл инженерийн засвар ажил шугам сүлжээнд нийт 12 удаагийн аваар саатал гарсан. Оргил ачааллын үеэр халаалтын зуух хагарч нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөөр зассан. Улаанбаатар хотын ерөнхий менежэр шалгалт хийж ашиглалтын шаардлага даахгүй байгаа шугам сүлжээнд энэ жил 723 сая төгрөгөөр 14 цэцэрлэг байгууламжыг засаж тохижуулах ажлын явц 50 хувьтай байна. Үүнд Баянгол дүүргийн 93-р цэцэрлэг цэвэр ус болон бохирын шугам хийх, Баянгол дүүргийн 88-р цэцэрлэг, 141-р цэцэрлэг, 96-р цэцэрлэг, 53-р сургуулийн дээвэрт гэх мэт олон газарт засвар үйлчилгээ хийж байна. Нийслэлд автозамын урсгал засвараар нийслэлийн 6 газарт болон Багануур дүүргийн хэмжээнд 14 мкв нөхөөсний ажил хийсэн. Гэгээнтэн орчмын усны тогтоолыг дунд гол руу зайлуулах ажилд 1.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Аравдугаар сарын 10-ны дотор бүх ажлаа дуусгахаар төлөвлөсөн.

Засгийн газрын 62-р тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Мөн энэхүү тогтоолд нэмэлт өөрслөлт оруулсан бөгөөд Хан-Уул дүүргийн 12, 13, 14-р хороо, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороог нийслэлийн агаарын чанарын бүсэд хамруулан түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон байна. Үүнтэй холбогдуудан 115 аж ахуйн нэгж байгууллага болон 9596 айл өрх энэ жилээс сайжруулсан түлш хэрэглэнэ. Нийслэлийн агаарын чанарын бүсэд байгаа 243 халаалтын зуухыг өвөл түүхий нүүрс хэрэглүүлэхгүй техникийн арга хэмжээг авсан.

Тавантолгой түлш компанийн хэвлэлийн албаны төлөөлөгч Ш.Батсуурь

“Тавантолгой түлш компани энэ жил 80 мянга орчим тонн сайруулсан шалмал түлшийг нөөцөлсөн. Мөн 1000 орчим борлуулалтын цэг нээн ажиллахаар бэлтгэж байна. Мөн 1000 гаруй ажилчидтай иргэдэд үйлчлэх алба байгуулсан. 11-р сарын 1 гэхэд зүүн бүсийн үйлдвэрээ ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байна” хэмээлээ.

“Завьт эргүүл” арга хэмжээг 10 дахь жилдээ зохион байгуулжээ
“Завьт эргүүл” арга хэмжээг 10 дахь жилдээ зохион байгуулжээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.