Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 8-9 өдрүүдэд зохион байгуулагдах “Улаанбаатар Дэлхийн Их Дуулга” тэмцээнд оролцох Сансар багийн бүрэлдэхүүнд А.Ананд, М.Өлзий-Орших нар хамтдаа багтжээ. Энэ удаагийн тэмцээнийг Ч.Ихбаяр өнжих аж.
“Харваач” Ананд, Өлзий нарын хослол ямар байх бол гэдэг спорт сонирхогчдын анхаарлыг татаж байна.
Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд эзэн Чингис хааны өмнө нь явагдах буюу дэлхийн шилдгүүд нэгэн дээвэр дор цугларч “нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцах" гэнэ. Ташрамд дурдахад энэхүү тоглолт нь үнэгүй юм байна.