Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ачааны автомашин замын хажуу руу унаж, 34 настай эрэгтэй нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Завхан аймгийн Алдархаан сум, Алдар багийн “Ганцын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км/-т ачааны автомашин автозамын хажуу руу унаж осолдсон бөгөөд төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлага өнгөрсөн шөнө /2024.06.03/ 03:40 цагт Онцгой байдын байгууллагад иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очход, Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн П-ын “Daewoo Cargotruck” загварын ачааны автомашин /2 зорчигчтой/ автозамын хажуу руу унаж, жолооч П /34 настай, эрэгтэй/ төмөр хийцэд бүтэн биеээрээ хавчуулагдаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, 05:40 цагт тус аймгийн Цагдаагийн газрын Ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Нийслэл хүрээ өргөн чөлөөний нэгдүгээр хэсгийн засварын ажил дуусаж хөдөлгөөнийг нээлээ
Нийслэл хүрээ өргөн чөлөөний нэгдүгээр хэсгийн засварын ажил дуусаж хөдөлгөөнийг нээлээ
 
ГССҮТ-ийн эмч нар агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангитай хамтарч, Архангайд осолдсон иргэний амь насыг аварчээ
ГССҮТ-ийн эмч нар агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангитай хамтарч, Архангайд осолдсон иргэний амь насыг аварчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.