Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залилах гэмт хэрэг үйлдээд, Монголд орогнож байсан Киргиз улсын иргэнийг цагдан хорив

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Киргиз улсад удаа дараа залилах гэмт хэрэг үйлдэж, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж, Монголд орогнож байсан тус улсын иргэн “Б”-г Зорчигчийн мэдээллийн урьдчилсан системээр илрүүлж энэ сарын 28-ны өдөр Монгол Улсаас Казахстан улс руу гарахаас өмнө баривчилж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна.

Ташрамд дурдахад, энэ онд цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар болон “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улсад оргон зайлсан нийт 11 гэмт этгээдийг Монгол Улсад албадан авчрах ажиллагааг гүйцэтгэжээ.

Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчилжээ
Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчилжээ
 
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.