“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдсан талаараа мэдээлсэн билээ.
Энэ талаар СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнээс тодруулахад "Нэр дэвшигчид тавигддаг тусгай шаардлагын нэг буюу авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон эсэх лавлагааг ЦЕГ-ын Мэдээллийн сан хариуцсан нэгжээс ирүүлдэг.
Тус лавлагаанд “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр энэ төрлийн гэмт хэргийн мэдээлэлд бүртгэгдсэн байна гэж ирсэн. СЕХ хүний эрх зүйн байдлыг тодорхойлох эрхгүй.
Татварын өртэй бол Татварын Ерөнхий Газар, гэмт хэрэг үйлдсэн, ял эдэлж байгаа эсэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн эсэх лавлагааг ЦЕГ, иргэнд өртэй эсэх лавлагааг Дээд шүүхээс гаргаж өгдөг. Эдгээрийг үндэслэж СЕХ шийдвэрээ гаргадаг" гэх тайлбарыг өглөө.