Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэрлэж заншсан хүүхдийн баяр маргааш тохиож байна. Энэ өдөр Д.Сүхбаатарын талбай орчмын замын хөдөлгөөнийг өглөөний 08:00 цагаас эхлэн 20:00 цаг хүртэл түр хязгаарлах юм. Нийслэлийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/613 дугаар захирамжийн дагуу уг журмыг гаргаад байна.
Баярын өдрөөр тодорхой чиглэл бүхий авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангахаар зохицуулалт хийнэ.