Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК: Бүтэн өнчин 2,707 хүүхэд албан ёсны асран хамгаалагчгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 34 секунд

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн хэрэгжилт, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг тусгайлан тусгажээ.

Тодруулбал, манай улсад хүүхдийн эрхийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлууд хийгддэг боловч хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн судалгаа цөөн байна. Ихэнх тохиолдолд хүн амд эзлэх хувь, өсөлт, бууралтын хэмжээнд дурдах төдий байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдийн аж байдлыг судалж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлсон нь ховор байна. Ялангуяа, эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэм, онцгой тохиолдлын /онц байдал, байгалиа гамшиг/ сорилтуудыг хохирол багатай даван туулах эн тэнцүү боломж, нөхцөлийг бүрдүүлэх үүднээс эмзэг бүлэгт багтдаг хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлуудыг судалж бодитой тодорхойлон бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдад хүргэх нь чухал юм.

Асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийг гэр бүлийн байдлаар нь авч үзвэл 2023 онд хагас өнчин 334, бүтэн өнчин 220, гэр бүлтэй хүүхэд 341, олдмол 29 хүүхэд байгаа бол эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд 2023 оны байдлаар 203 байгаагаас хүчирхийлэлд өртсөн 175, хууль зөрчсөн 2, шүүхээр шийтгүүлсэн 4, гэмт хэргийн хохирогч хүүхэд 1, эцэг, эх нь эцэг, эх байх эрхээ хасуулсан 21 хүүхэд байна.

Дээрх статистик мэдээллээс 2022 онд хагас өнчин нийт 36,363 бүртгэгдсэнээс 303 хүүхэд, бүтэн өнчин нийт 2,911 бүртгэгдсэнээс 204 хүүхэд асрамж халамжийн төвд бүртгэгдсэн гэж үзвэл асрамж халамжийн төвд бүртгэгдээгүй 36,060 хагас өнчин хүүхэд амьд байгаа эцэг, эхийн аль нэгний асран хамгаалалтад амьдардаг, харин асрамж халамжийн төвд бүртгэлгүй 2,707 бүтэн өнчин хүүхэд албан ёсоор хэний асран хамгаалалтад хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байгаа аж.

Ж.Хунан: Сүүлийн таван жилийн хугацаанд бүтэн өнчин хүүхдийн тоо буурч, хагас өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн тоо өссөн байна
Ж.Хунан: Сүүлийн таван жилийн хугацаанд бүтэн өнчин хүүхдийн тоо буурч, хагас өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн тоо өссөн байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.