Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймаг, суманд оршин суудаг хувь хүний ОАТ-ын хэмжээг бууруулах хуулийн төсөл өргөн барилаа

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 54 секунд

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ш.Адьшаа, Т.Аубакир, Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Пүрэвдорж, Ц.Цэрэнпунцаг, Б.Чойжилсүрэн нар өнөөдөр (2024.05.30) Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурал орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах боломжоор хангах талаар зарим бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч эдгээр нь зөвхөн төрийн албан хаагч болон бизнес эрхлэгчдийг хамарч байгаа бөгөөд бүс нутагт амьдарч байгаа нийт иргэдэд чиглэсэн бодлого, арга хэмжээ авах шаардлагатай хэвээр байна.

Үндэсний статистикийн хорооны судалгаа болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны цалин хөлсний бүтцийн 2023 оны судалгаагаар баруун бүс нутгийн иргэдийн үндсэн цалингийн хэмжээ улсын дунджаас 22.8-24.5 хувиар бага байна. Мөн зарим өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ баруун бүсийн аймгуудад Улаанбаатар хотоос өндөр байна.

Иймд Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого болон шууд бус орлогод албан татвар ногдуулах хувь, хэмжээг бууруулах зорилгоор Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурван зүйлтэйгээр боловсруулсан хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав.

ШИНЖЭЭЧ: Хамгийн их хайгуулын лицензыг Дундговь аймагт, ашиглалтын лицензыг Өмнөговь аймагт олгосон байна
ШИНЖЭЭЧ: Хамгийн их хайгуулын лицензыг Дундговь аймагт, ашиглалтын лицензыг Өмнөговь аймагт олгосон байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.