Өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нараас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ.
Анхны хэлэлцүүлгээр байнгын хорооны хуралдаанаар эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь болгохыг дэмжээгүй саналыг хэлэлцүүлгийн явцад зарим гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаснаар дахин санал хураасан.
Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд нарын гаргасан сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэх дэмжлэг гаргаж санал хураалт явуулсан бөгөөд ийнхүү анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн юм.
Ингээд тус хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ.