Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Номинчимэг: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Татвараа төлдөггүй, үл хөдлөх эд хөрөнгийн татвар, үнэлгээтэй холбоотой ААН-үүдийн асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг мэдээлэл хийсэн юм.

Тодруулбал, тэрбээр "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд батлагдсан. Уг хуулиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлохоор тусгасан. Харин үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0.6-2.0 хувиар тооцохоор тусгасан байдаг.

Өөрөөр хэлбэл, анх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлсэн үнэлгээний 0.6-2.0 хувиар эд хөрөнгийн албан татвар төлнө. Энэ нь одоогийн зах зээлийн үнээс бага байгаа учраас хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгаа" гэлээ.

Х.Нямбаатар: АН-аас НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Наранбаатарыг АТГ-т өгч байна. Тэр яасан даварсан нөхөр вэ
Х.Нямбаатар: АН-аас НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Наранбаатарыг АТГ-т өгч байна. Тэр яасан даварсан нөхөр вэ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.