“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын холбоо хамаарлын тогтоох тухай мэдээллээр үргэлжилж байна.
"Алтайн хар азарга групп" ХХК олон удаагийн тсгай зөвшөөрөл авсан байх бөгөөд, тус группын 100 хувийн хувьцаа эзэмшигч М.Өлзийбатын 50 хувийн хувьцаа эзэмшдэг "Эм Би Эм Эксплорейшн" ХХК-ийн хувьцааг түүний төрсөн ах М.Машбатаас гадна АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай, ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэж байсан Б.Болдбаатар нар хамтран үүсгэн байгуулж байсан бөгөөд АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай нь өнгөрсөн оны 8 дугаар сард хувьцаа эзэмшлээ шилжүүлжээ.