Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.29) эхэллээ.
Энэ үеэр шинжээч хамгийн их тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниудын мэдээллийг танилцуулсан юм. Тэрбээр "Монголын алт ХХК шуудаар 26 лиценз эзэмшиж байна. Өөрийн хамаарал бүхий компаниудаар 14 лицензээс гадна лиценз бүхий гурван компанид эзэмшил байна. Ингэснээр тус компани нийт 40 лиценз эзэмшиж байгаа" гэлээ.
Мөн энэ ангилалд багтсан эхний арван компанид дараах компаниуд багтаж байна.