“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол тусгай зөвшөөрөл авсан компаниуд болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийн талаарх мэдээллээр үргэлжилж байна.
1992 оноос хойш улсын нийт нутаг дэвсгэрийн 7 сая га газарт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогджээ. Тэгвэл хамгийн их талбайтай лиценз эзэмшдэг 10 компанийн нэрсийг зарлалаа.
Үүнд:
- Цайна инвэстмент монголиа ХХК- 168.946 га талбай
- Монголын алт МАК- 83.984 га талбай
- Цагаан-Өвөлжөө- 79.558 га талбай
- Говькараван- 78.476 га талбай
- Эрдэнэс-Тавантолгой- 68.471 га талбай
- Мөнхноён суварга- 67.993 га талбай
- Талынхишиг- 64.446 га талбай
- Арарнжин ресурсес- 63.252 га талбай
- ОНТРЭ- 62.920 га талбай
- Түмэн айл инвест- 52.260 га талбайтай лиценз тус тус эзэмшиж байна.