Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрийн байдлаар хайгуулын болон ашиглалтын нийт 2767 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол үргэжилж байна.

2024.04.30-ы өдрийн байдлаарх мэдээгээр улсын нийт нутаг дэвсгэрийн 4.5 хувьд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл 2767 ширхэг олгогдсон байна. Үүнээс хайгуулын тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийг 3.3 хувьд буюу 5.1 сая га газарт олгогдож, ашиглалтын тусгай зөвшөөрөл 1.2 хувьд буюу 1.8 сая га талбайд олгогджээ.

Хамгийн их тусгай зөвшөөрлийг Дорноговь, Өмнөговь аймагт олгосон байх бөгөөд нутаг дэвсгэрийн хэмжээтэй харьцуулахад Өмнөговь аймагт 5.3 хувьд, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийн 9.1 хувийг тусгай зөвшөөрөл олгосон талбай хамарч байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 2004 онд хамгийн их олгосон байжээ.

Төрийн байгууллагуудаас олгодог хайгуулын тусгай зөвшөөрөл болон тайлан, төлөлгөөө, үнэлгээний мэдээлэл хангалтгүй байна.

СОНСГОЛ: 53 байгууллагаас нотлох баримт гаргуулахаар хандсан боловч 12 байгууллага хариу огт ирүүлээгүй
СОНСГОЛ: 53 байгууллагаас нотлох баримт гаргуулахаар хандсан боловч 12 байгууллага хариу огт ирүүлээгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд