Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: 53 байгууллагаас нотлох баримт гаргуулахаар хандсан боловч 12 байгууллага хариу огт ирүүлээгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.29) эхэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "УИХ-аас байгуулагдсан өмнөх Түр хороотой харьцуулахад бид маш богино хугацаанд буюу нэг сар орчим хугацаанд ажиллалаа. Гэхдээ энэ хугацаанд хийсэн ажлаараа буюу нотлох баримтаараа энэхүү сонсголыг хийж байна. Гэрч нарыг дуудсаны дараа зарим шинэ нөхцөл байдал бий болсон. Шинээр гэрч дуудахад хууль зөрчигдөх нөхцөл байдал бий болзошгүй гэдгээс бид болгоомжиллоо. Бид шалгалтын явцад 53 байгууллагаас нотлох баримт гаргуулахаар хандсан боловч 12 байгууллага хариу огт ирүүлээгүй. Хариу ирүүлсэн байгууллагаас нэр бүхий 9 байгууллага нь шаардлага хангасан бүрэн мэдээлэл ирүүлээгүй" гэлээ.

Г.Пүрэвдэлгэр: Хуурамч хаягуудыг хязгаарлах, устгуулахаар мета компанид хүсэлт хүргүүлнэ
Г.Пүрэвдэлгэр: Хуурамч хаягуудыг хязгаарлах, устгуулахаар мета компанид хүсэлт хүргүүлнэ
 
Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна
Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.